Verney-Carron
Mонголд
|
Францын Овернь–Рон–Альп бүсийн Сент-Этьен хотод байрладаг, 200 гаруй жилийн түүхтэй галт зэвсэг үйлдвэрлэлийн компани юм. Тус компани нь ангийн зориулалттай төрөл бүрийн буу, винтов үйлдвэрлэдгээрээ алдартай. 2004 онд Verney-Carron уламжлалт гар урлалын зэвсэг үйлдвэрлэгч Demas компанийг худалдан авч, түүхэн болон сонгодог зэвсэг үйлдвэрлэлд чиглэсэн L'Atelier Verney-Carron брэндийг бий болгосон. Хэдийгээр Франц улсад илүү өргөн танигдсан боловч тэдний бүтээгдэхүүн Өмнөд Америк болон Европын зарим улсуудад тогтмол экспортлогддог. Мөн Verney-Carron нь 2000 оноос хойш Францын үймээн самууныг хянах цагдаагийн хүчний өргөн хэрэглээнд орсон, резинэн сумтай “Flash-Ball” хэмээх хүний аминд хүрэхгүй хамгаалалтын зэвсгийг зохион бүтээж, үйлдвэрлэдгээрээ онцлог.
|












